Бидний тухай
Үйлчилгээ
Зөвлөгөө
Холбоо барих
ХЯНАЛТЫН КАМЕРЫН ТУХАЙ

 


NIGHT VISION SECURITY CAMERAS

Хүний нүд аливаа зүйлийг тодорхой харахын тул хангалтай гэрлийн үүсвэртэй байх шаардлагатай. Энэ нь хяналтын камерийн хувьд яг адил юм. Өдрийн цагаар оффис болон гадна талбай байгалийн гэрлээр гэрэлтүүлэгдэж байдгаас өнгөлөг сайн чанарын зураг авч чаддаг. Харин харанхуй болон бүдэг гэрэлтэй үед уламжлалт камер нь маш муу объект танигдахааргүй бичлэг хийдэг. “Night Vision Security Camera” иймэрхүү муу гэрэлтэй орчинд 24/7 сайн чанарын, хямд төсөр бичлэг хийхэд зоруилагдсан.

Шөнө харах чадвар нь гэрлийн байдлаас хамаарч хариу үйлдэл хийх мөн тухайн орчинд байгаа гэрлийн үүсвэрийг ашиглаж чаддагт оршино. Энэхүү камер өдрийн цагт буюу хангалттай гэрэлтэй үед уламжлалт камертай адил бичлэг бичдэг. Чанартай дүрс гаргах гэрлийн эх үүсвэр байхгүй тохиолдолд автоматаар хэт ягаан туяа хүлээн авах чадвартай хар цагаан дүрсний камер болж хувирдаг. Энэхүү өөрчлөлт нь гэрэлтүүлэггүй үед нарийн дэлгэрэнгүй зураг авах боломжыг олгодог. Шүүлтүүр болон сайжруулсан видео дүрслэлийн техник технологи ашиглан хэт ягаан туяаг мэдэрч чаддаг. Энгийн камер нь ердийн үед 4.5-аас 6 метрийн зайд харж чадна. Харин IR гэрэлтүүлэг суурьлуулсан Night Vision камер нь энэхүү харагдах зайг 6-аас 100 метр нэмэх боломжтой.

IR гэрэлтүүлэгж ихэнхдээ камерын гэрэнд суусан байдаг. Орчин, хэрэглээнээс хамаарч “Night Vision” камер нь IR их, бага мөн гадна, дотор гэж байна. Тусад IR гэрэлтүүлэг суулгаж харагдах орчинг ихэсгэж болно.

PAN TILT ZOOM SECURITY CAMERAS

Pan Tilt Zoom камер, хяналтын камерийн бүх удирлага таны гарт байна. Татах (zoom), гэрэн дотроо хөдөлж байрлалаа өөрчлөх (positioning) гэх онцлогоос хамаарч цөөн тооны камераар их талбайг хамарч чаддаг. PTZ нь 360 эргэх, дээш доош 90 өнцгөөр  хөдөлдөг.

Энэхүү хөдөлдөг толгойг 3-н янзаар удирдах боломжтой: Joystic, DVR дээрх панелаар эсвэл компъютер дээрээс програмын тусламжтай гар хулгана ашиглан алсаас удирдах. Мөн шууд бус удирлагын замаар PTZ камерыг хөдөлгөөн дагаж эргэж хөдөлдөг эсвэл байнгын хөдөлгөөнд оруулан програмчлах, өөр нэмэлт хөдөлгөөн илэрвэл түүнийг дагаж бичих байдлаар тохируулж болно.

 

Энэхүү програмчлалын аргаар жишээ хамгаалалтын ажилтан шиг, камерт харагдах талбайн нэг өнцгөөс нөгөөрүү тодорхой хугацаанд шилжиж байх мөн тодорхой газруудыг татаж харах гэх мэт олон янзаар програмчилж болно. Хэрвээ ямар нэг ердийн бус хөдөлгөөн илэрвэл хамгаалалтын ажилтан камерын удирдлагыг авч түүнийг мөрдөх боломжтой.

 

Хөдөлгөөн мөрдөх онцлог нь хэрвээ ямар нэг хөдөлдгөөнт объект илэрвэл түүнийг тухайн камерын үзэгдэх орчноос гартал дагаж бичнэ. Камер нь нэлээдгүй том хэмжээг хамрах учраас хэрэггүй хөдөлгөөн бичих боломтой. Үүнийг зөвхөн тодорхой хэсгүүдэд хөдөлгөөн илэрвэл дагах байдлаар тохируулж өгч болно.

LICENSE PLATE RECOGNITION CAMERAS

LPR камер нь машины дугаар тодруулж харахад зориулагдсан. Хэрэг, зөрчил илрүүлэхэд ашиглана. Тоо болон үсгийг ялган тодруулж харуулахад зориулан бүтээгдсэн. LPR DVR-руу бичилтээ явуулахаас өмнө тухайн дугаарыг олж илрүүлэн тодотгон харуулахын тулд олон төрлийн шүүлтүүрээр дамжуулан дүрсийг илүү тод болгон явуулдаг. Хэт ягаан туяаг ашиглан хар цагаанаар бичнэ.

 

Цэвэр тодорхой дүрс авахын тулд байршил маш чухал. Линзны татах чадвараас хамаарч 30 метр хүртэлх зайд 120 км/ц хурдтай яваа тээврийн дугаарыг ялган харуулах боломжтой.

Эх сурвалж: #RooT.com


Realsoft.mn © 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан