Бидний санал болгож буй үйлчилгээ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АУТСОРСИНГ ҮЙЛЧИЛГЭЭГ СОНГОСНООР ҮҮСЭХ ДАВУУ ТАЛУУД

Аутсорс хийх шийдвэр гаргахад одоогийн байгаа хэрэгцээ болон цаашид гарч болзошгүй эрсдэлүүдийг тооцож үзэх зайлшгүй шаардлагатай. МТ –ийн хэсгийг Аутсорсинг хийснээр дараах давуу талууд үйл ажиллагаа болон бизнест гарна:

Сүүлийн үеийн технологи: Таны салбарын техник, технологи, програм хангамж хурдан хуучирч байгааг та анзаарч байгаа байх. Нэг хүн яаж энэ бүх өөрчлөлттэй хөл нийлүүлэн шинэчлэгдэх билээ? МТ-ийн Аутсорсинг нь МТ –ийн чиглэлээр мэргэшсэн бүтэн багтай байх давуу талыг олгоно. Тухайн байгууллагын үндсэн чадамж МТ холбоотой төгрөг бүрийг үр ашигтай байх талаар мэргэжлийн түвшинд зөвлөж чаддаг.

Зардал буурах: МТ –ийн Аутсорсинг үйлчилгээг сонгосноор бага орон тоотой байх, худалдан авалтын зөвлөх, сүүлийн үеийн судалгаа, тоног төхөөрөмж түрээслэх гэх мэт цогц үйлчилгээ авч үйл ажиллагааны зардал буурах том давуу тал үүснэ.

Мэргэшсэн ажилчид: Аливаа байгууллагад магадгүй ямар хүн хайхаа мэдэхгүйн улмаас буруу хүнээ сонгон ажиллуулах эрсдэл байдаг. МТ-ийн Аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үндсэн чадамж нь үйлчилгээ үзүүлдэг ажилчид, үйл ажиллагаа, мэдээллийн технологи зэрэг байдаг. Тэд тухайн чиглэлээр мэргэшсэн, сертификаттай хүмүүсийг хайдаг, сургалтад хамруулан хөгжүүлдэг. Энэ нь чадварлаг хүчээр чанартай үйлчилгээ үзүүлэх баталгаа болдог.

Уян хатан байдал: Дотоод хязгаарлагдмал бололцоог бодвол МТ-Аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь олон бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажилладаг.

Тохиролцох санал: Байгууллагийн онцлогоос хамаарч шаардлагатай бараа материал , техник хэрэгсэлээр , засвар үйлчилгээгээр тохиролцож болно.

Эдгээр нь түгээмэл гарах давуу талууд ба танд Realsoft ХХК IT-Аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч байгууллагын чадвараас хамааран таны бизнест санхүүгийн болон үр бүтээмжид эрс нөлөөлөх, зөвхөн танд зориулсан давуу талуудыг буй болгох нь чухал.