GSM Хулгайн дохиоллын заавар

  1. Мэдээлэл авах гар утасны дугаарын жагсаалт үүсгэх
  • 1-5 хүртэл тооны дугаар нэмэх боломжтой.
  • Таны үүсгэсэн жагсаалтын дарааллаар дуудлага очно.
  • Төхөөрөмжид дугаар нэмэх # ( 1...) # гэж бичнэ.
  • Жишээ: #1 77054444# дараагийн дугаар оруулахад #2 88112566# гэх мэтээр дугааруудаа оруулна.
  1. Дуудлага очих гар утасны дугаар тохируулах
  • Төхөөрөмж дээр #6 ….# гэж бичнэ.
  • Жишээ: #6 77054444# 
  1. Төхөөрөмж дээрх дугаарын жагсаалтаас гар утасны дугаар устгах
  • # (1-6) #  Устгах дугаарын дэс дугаарыг оруулна.
  • Жишээ: # 3 # гэж оруулахад 3 дугаар дээр байсан дугаар устана.

 

Төхөөрөмжид нууц үг нэмэх

  • * нууц үг * 
  • *…* хооронд та шинэ нууц үгээ бичиж өгнө.
  • Дөрвөн оронтой нууц үг хийж өгнө.

Удирдлага таниулах 

 

  • * 0 * гэж бичнэ.
  • Удирдлагагыг төхөөрөмжид 10секунд дотор таниулна.
  • Секунд явж эхлэхэд удирдлагынхаа товчийг дарж өгнө.
  • Удирдлага таньсан бол төхөөрөмж дуугарч удирдах боломжтой болно.
  • Удирдлага тус бүрээр нь таниулна.

Удирдлага устгах

  •  * 02 * гэж бичнэ.
  • Ингэснээр таны таниулсан түлхүүрүүдийн тохиргоо устах болно.

Wireless төхөөрөмжүүд таниулах

Wireless төхөөрөмжид хөдөлгөөн мэдрэгч болон цонхны хөдөлгөөн мэдрэгчид орно.

          

 

  • * 03 * гэж бичнэ.
  • Төхөөрөмжөө 10 секунд дотор таниулна.
  • Секунд яваж эхэлхэд wireless төхөөрөмждөө хөдөлгөөн мэдрүүлж өгнө. 
  • Төхөөрөмж холбогдсон бол танд мэдээлэл өгнө.
  • Дараагийн төхөөрөмжөө таниулахдаа мөн адил * 03 * гэж бичнэ дээрх үйлдэлээ давтан хийж өгнө.