GSM Хулгайн дохиоллын заавар
- Мэдээлэл авах гар утасны дугаарын жагсаалт үүсгэх
- 1-5 хүртэл тооны дугаар нэмэх боломжтой.
- Таны үүсгэсэн жагсаалтын дарааллаар дуудлага очно.
- Төхөөрөмжид дугаар нэмэх # ( 1...) # гэж бичнэ.
- Жишээ: #1 77054444# дараагийн дугаар оруулахад #2 88112566# гэх мэтээр дугааруудаа оруулна.
- Дуудлага очих гар утасны дугаар тохируулах
- Төхөөрөмж дээр #6 ….# гэж бичнэ.
- Жишээ: #6 77054444#
- Төхөөрөмж дээрх дугаарын жагсаалтаас гар утасны дугаар устгах
- # (1-6) # Устгах дугаарын дэс дугаарыг оруулна.
- Жишээ: # 3 # гэж оруулахад 3 дугаар дээр байсан дугаар устана.
Төхөөрөмжид нууц үг нэмэх
- * нууц үг *
- *…* хооронд та шинэ нууц үгээ бичиж өгнө.
- Дөрвөн оронтой нууц үг хийж өгнө.
Удирдлага таниулах
- * 0 * гэж бичнэ.
- Удирдлагагыг төхөөрөмжид 10секунд дотор таниулна.
- Секунд явж эхлэхэд удирдлагынхаа товчийг дарж өгнө.
- Удирдлага таньсан бол төхөөрөмж дуугарч удирдах боломжтой болно.
- Удирдлага тус бүрээр нь таниулна.
Удирдлага устгах
- * 02 * гэж бичнэ.
- Ингэснээр таны таниулсан түлхүүрүүдийн тохиргоо устах болно.
Wireless төхөөрөмжүүд таниулах
Wireless төхөөрөмжид хөдөлгөөн мэдрэгч болон цонхны хөдөлгөөн мэдрэгчид орно.
- * 03 * гэж бичнэ.
- Төхөөрөмжөө 10 секунд дотор таниулна.
- Секунд яваж эхэлхэд wireless төхөөрөмждөө хөдөлгөөн мэдрүүлж өгнө.
- Төхөөрөмж холбогдсон бол танд мэдээлэл өгнө.
- Дараагийн төхөөрөмжөө таниулахдаа мөн адил * 03 * гэж бичнэ дээрх үйлдэлээ давтан хийж өгнө.