Аутсорсинг нь үндсэн 3 төрөлтэй байдаг. Үүний нэг нь ITO буюу мэдээлэл технологийн аутсорсинг юм.
1. Мэдээллийн технологийн аутсорсинг (ITO)
- Программ хангамжийн үйлдвэрлэлийн аутсорсинг
- МТ-н үйлчилгээний аутсорсинг
Аутсорсинг ямар ач холбогдолтой вэ?
Зарим тохиолдолд нарийн мэргэшсэн, их зардал шаарддаг ажилтнуудыг байгууллагад байнгын орон тоонд ажиллуулаад байх шаардлагагүй байдагт асуудлын мөн чанар оршино. Түргэн хугацаанд үе үе хийгддэг ажил үйлчилгээний төлөө урт хугацааны алба байлгах шаардлагагүй нь мэдээж. Тэдгээр ажлуудыг дотоодын хүний нөөцийн хүчээр гүйцэтгэхэд мэдлэг чадвар дутагддаг. Өнөө үед энэ бэрхшээлийг шийдвэрлэх хамгийн оновчтой шийдэл нь аутсорсинг болж байна.
Аутсорсингийн давуу талууд:
- Зардал хэмнэгдэнэ
- Байгууллага өөрийн үндсэн чиг үүрэгтээ анхаарлаа бүрэн хандуулах боломжтой болно
- Ажилчид туршлага, шинэ мэдээлэл олж авна
- Эрсдлийг шилжүүлнэ.
- Мэргэжлийн ажилтан хайх шаардлагагүй
- Тохирох шийдэл хайж цаг алдахгүй