Ажилчдын ирсэн явсан цагийг бүртгэх зориулалттай, хурууны хээ, нүүр царай, карт унших зэргээр цаг бүртгэлийн мэдээллийг боловсруулах програм хангамжийн нэгдэл юм.
Цаг бүртгэлийн систем хэрхэн ажилладаг вэ?
Цагийн машинаар ажилчдын ажилдаа ирсэн болон ажилаас явсан цагийн мэдээллийг цуглуулах бөгөөд үүн дээр тулгуурлан ажилчдын ажилласан, хоцорсон, тасалсан, өвчтэй, чөлөөтэй цагийн тооцоог гаргадаг. Мөн ажилчдын ажилд ирсэн ажилаас явсан цагаас гадна цайны цаг болон ажилаар түр гарсан, уулзалтын гэх мэт нэмэлт цагуудыг бүртгэх боломжтой.
Цаг бүртгэлийн системийн хэрэглээ, ач холбогдол
Цаг бүртгэлийн систем ашигласанаар цагийн тооцоо хийх, цалин бодох үйл ажиллагаа нилээд хэмжээгээр хөнгөвчлөгдөх бөгөөд ажилтнуудаа бодитоор үнэлэх боломж бүрдэнэ.
Ямар төрөл нь тохиромжтой вэ?
Цаг бүртгэлийн төхөөрөмжийн дараах төрлүүд байдаг бөгөөд давуу болон сул талуудыг дурдав. Үүнд :
- Хурууны хээ танигчтай цагийн бүртгэлийн систем:
Хурууны хээ Хүний хурууны хээ хэзээ ч давтагддаггүй учир энэ нь тухайн хүн өөрөө бүртгүүлсэн байх хөдлөшгүй баталгаа болж чаддаг. Гэвч зарим байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан хурууны хээ уншуулах төхөөрөмж ашиглах нь тохиромжгүй байдаг. Тухайлбал: Гар хуруугаа гэмтээх эрсдэл өндөртэй ажил, үйлчилгээ эрхлэгчид /Үүнд: Засварчид, Хүнд хөдөлмөр эрхлэгчид, Тогооч, гэх мэт ажлын байрууд орно/, химийн бодистой харьцдаг ажилтнууд болон бусад нарийн мэргэжлийн онцлогоос шалтгаалан мөн халдварт өвчин гарсан тохиолдолд хурууны хээгээр бүртгэх нь тохиромжгүй.
- Карт уншигчтай цаг бүртгэлийн төхөөрөмж:
Карт уншигч Энэ нь дээрхээс илүү боловсон, ямар ч тохиолдолд ашиглах бүрэн боломжтой боловч ажилчид картаа бусдад дамжуулан цагаа бүртгүүлэх эрсдэлтэй.
- Царай нүүр болон нүдний торлогоор танигчтай цаг бүртгэл:
Царай болон нүдний торлогоор танигч Энэ нь ерөнхийдөө оффист тохиромжтой.